Дотоод сургалт

Дотоод сургалт -> Санхүү, Агуулах, Худалдан авалт 

Дотоод сургалт -> Санхүү, Агуулах, Худалдан авалт 1. Санхүү (Accounting) 1.1 Нэхэмжлэх (Invoicing)1.1.1 Захиалагчийн нэхэмжлэл удирдах1.1.2 Нийлүүлэгчийн нэхэмжлэл удирдах1.1.3 Төлбөр удирдах1.1.4 Тайлан1.1.5 Интеграци1.1.6 Манай нэмэлт хөгжүүлэлтүүд1.2 Санхүү (Accounting)1.2.1 Олон улсын нийцтэй байдал1.2.2 Гар утасны аппликейшн1.2.3 Хиймэл оюунаар нэхэмжлэл дижитал хэлбэрт оруулах1.2.4 Олон компаний удирдлага1.2.5 Харилцагч ба нийлүүлэгчийн бүртгэл1.2.6 Төлбөрөө хялбар хүлээн авъя1.2.7 Төлбөр хийх1.2.8 Банк ба бэлэн мөнгө1.2.9 Тайлангууд1.2.10 Өртгийн бүртгэл1.2.11 Үндсэн хөрөнгө, орлого & зардлын бүртгэл1.2.12 Холболт1.2.13 Интеграц1.2.14 Манай хийсэн нэмэлт хөгжүүлэлтүүд2. Агуулах (Inventory)2.1 Агуулахын удирдлага2.2 Үйл ажиллагаа2.3 Дэвшилтэт маршрутууд2.4 Бүтээмж2.5 Нөхөн дүүргэлт2.6 Мөшгих чадвар (Traceability)2.6 Бүтээгдэхүүн2.7 Бараа материалын үнэлгээ2.8 Тайлан2.9 Интеграци2.10 Манай хйисэн нэмэлт хөгжүүлэлтүүд3. Худалдан авалт (Purchase)3.1 Цэвэрхэн ба хурдан3.2 Үнийн санал 3.3 Захиалгыг удирдах3.4 Нэхэмжлэл удирдах3.5 Бүтээгдэхүүн удирдах3.6 Анализ хийх & таамаг гаргах3.7 Олон компанийн дүрэм3.9 Манай хийсэн хөгжүүлэлтүүд:

1. Санхүү (Accounting) 

1.1 Нэхэмжлэх (Invoicing)


1.1.1 Захиалагчийн нэхэмжлэл удирдах
  • Харилцагчдад нэхэмжлэл үүсгэх->Тодорхой, бүрэн гүйцэд, мэргэжлийн нэхэмжлэлийг хэдхэн секундын дотор үүсгээрэй.
  • Хэвлэх эсвэл имэйлээр илгээх->Нэхэмжлэлийнхээ хэвлэмэл хувилбарыг хэвлээд шуудангаар эсвэл имэйлээр илгээнэ. /Сангийн яамнаас батласан загваруудын дагуу нэхэмжлэх гарна/
  • Буцаалт хийх->Кредит нэхэмжлэл үүсгэж, буцаан төлөлтийг удирдана.
  • Олон компанийн дүрэм->Худалдан авалтын захиалга, нэхэмжлэлийг олон компанийн горим руу автоматаар шилжүүлнэ.
  • Хаягийн автоматаар бөглөлт->Зөв VAT дугаар оруулахад Odoo нь харилцагчийн нэр, хаягийг автоматаар бөглөнө.
  • 3 талт тулгалт->Худалдан авах захиалга, нийлүүлэгчийн нэхэмжлэл, хүлээн авалтыг харьцуулан нийлүүлэгчийн нэхэмжлэлийг төлөх эсэхийг тодорхойлно.


1.1.2 Нийлүүлэгчийн нэхэмжлэл удирдах
  • Нийлүүлэгчийн нэхэмжлэл бүртгэх->Нийлүүлэгчийн нэхэмжлэлийг системд бүртгэн төлбөрийн удирдлагад оруулж, санхүүгийн бүртгэлтэй уялдуулна.
  • Давтамжит төлбөр удирдах->Гэрээний нөхцөлд нийцүүлэн бараа, үйлчилгээнд давтамжит нэхэмжлэл үүсгэх давтамжийг тохируулна.
  • Төлбөрийн нөхцөл->Төлбөрийн дуртай нөхцөлүүдээ тохируулж ашиглана.
  • Харилцагчийн төлбөрүүд->Багц орлого зэрэг боломжуудыг ашиглан төлбөрийн явцыг хялбар хөтлөнө.
  • Автоматаар тооцогдох татвар->Татварын дүрмээ тохируулж, нэхэмжлэл дээр татварыг автоматаар тооцуулах бөгөөд тайлангийн нарийвчлалыг хангахын тулд тоймлох аргыг тохируулна.
  • Олон улсын нэхэмжлэлийн шаардлагыг хангасан->Герман, Итали, Испани, Бельги болон бусад олон улс.
  • Хувьчлал (Customization)->Дизайн, хэв маяг, лого зэргийг өөрийн хүссэнээр сонгож нэхэмжлэлээ хувийн болгож тохируулна.
  • Нийлүүлэгчийн нэхэмжлэл импортлох->Баримт скан хийх замаар нийлүүлэгчийн нэхэмжлэлээ хялбар удирдаарай. Имэйл alias тохируулснаар нийлүүлэгчийн нэхэмжлэлүүдийг шууд Odoo систем рүү хүлээн авах боломжтой.
1.1.3 Төлбөр удирдах
  • Нэхэмжлэлийн тойм->Бүх нэхэмжлэлийн тоймыг харах ба төлөвөөр нь шүүх боломжтой.
  • Олон валют->Харилцагчид өөрийн валютаар төлөх боломжтой бөгөөд хөрвүүлэлтийн ашиг/алдагдлыг дагаж хөтлөнө.Өдөр бүр, долоо хоног бүр, сар бүр автоматаар ханш шинэчлэгдэнэ.
  • Багц төлбөр (Batch payments)->Олон нийлүүлэгчийн нэхэмжлэлийг нэг дор төлөх боломжтой.
  • Дугаарлал удирдах->Нэхэмжлэлийн дугаарлал баталгаажмагц автоматаар удирдагдана.Дугаарлалтанд алдаа гарвал Odoo сануулна.
  • Зээлийн хязгаар (Credit limit)->Харилцагчийн зээлийн хязгаарыг тохируулж, хэтрэх үед анхааруулга харуулна.

1.1.4 Тайлан
  • Нэхэмжлэлийн шинжилгээний тайлан->Нэхэмжлэл болон борлуулалтын статусын талаархи тоймыг авна.
  • Борлуулалтын тайлан->Гол мэдээллүүдийг динамик, өөрчлөгдөх боломжтой хяналтын самбараар хялбар харах боломжтой.
1.1.5 Интеграци
  • Odoo Sales-> Харилцагч бүрт тооцох шаардлагатай цаг болон материалын зардлыг бүртгэж хөтөлнө.
  • Odoo Inventory-> Авахаар хүлээн авсан болон нийлүүлэгчдэд илгээсэн нэхэмжлэлүүдийг бүртгэж, захиалгатай холбогдсон барааны үлдэгдлийг удирдана.
  • Odoo Timesheet->Төслүүдтэй холбоотой цагийн хуудасны дагуу нэхэмжлэл үүсгэнэ.
1.1.6 Манай нэмэлт хөгжүүлэлтүүд
  • Тооцоо нийлсэн акт 
  • Сангийн яамны стандарт загварын нэхэмжлэх
  • Ибаримт үүсгэх, хэвлэх 


1.2 Санхүү (Accounting)


Санхүүгийн модуль процесс зураг:


1.2.1 Олон улсын нийцтэй байдал
  • Odoo Accounting програмыг ямар ч улсад ашиглах боломжтой.
  • Татварын localization багцуудын ачаар таны мэдээллийн сан тухайн улсын татвар, татварын байрлал, дансны жагсаалт, хуулийн тайлангуудаар урьдчилан тохируулагдсан байдаг тул шууд ажиллаж эхлэх боломжтой.
1.2.2 Гар утасны аппликейшн
  • Native iOS болон Android аппууд бүх боломжийг 100% дэмжинэ.
  • Өндөр хурдтай, бага дата зарцуулалттайгаар удаан интернеттэй үед ч хурдан ажиллана.


1.2.3 Хиймэл оюунаар нэхэмжлэл дижитал хэлбэрт оруулах
  • PDF файл эсвэл сканнердсан зургаа байршуулснаар Odoo нэхэмжлэлүүдийг танд автоматаар тайлж оруулна.


1.2.4 Олон компаний удирдлага
  • Нэг л багц төлбөрөөр бүх охин компаниудаа нэг системээр ашиглах ба бодит цагийн нэгтгэлтэй тайлан гаргана.
  • Мөн intercompany дүрмээр бизнесийн процессуудыг автоматжуулах боломжтой.


1.2.5 Харилцагч ба нийлүүлэгчийн бүртгэл
  • Өөрийн хүссэнээр өөрчлөх боломжтой нэхэмжлэл загварууд-> Өнгө, фонт болон загвараа тохируулж, бизнесдээ хамгийн тохиромжтой нэхэмжлэл үүсгээрэй.

  • Ноорог нэхэмжлэлийг шууд үүсгэх-> Захиалга, гэрээ, цагийн хуудас, хүргэлтийн баримтаас Odoo автоматаар ноорог нэхэмжлэл үүсгэнэ.
  • Кредит ба буцаалт-> Харилцагч эсвэл нийлүүлэгчийн нэхэмжлэлээс шууд кредит нэхэмжлэл үүсгэнэ.
  • Зээлийн хязгаар-> Төлбөр авах дээд хэмжээнээс давсан харилцагчдад нэхэмжлэл/захиалга үүсгэх үед анхааруулга өгнө.
  • Олон валют дэмждэг-> Валютын ханш өдөр бүр автоматаар шинэчлэгдэнэ.
  • Журналын бичилтүүдийн тойм-> Худалдан авалт, борлуулалт, банк болон бэлэн мөнгө, бусад журналаар төрөлжүүлэн харах, засах, тулгах боломжтой.
1.2.6 Төлбөрөө хялбар хүлээн авъя
  • Онлайн төлбөр-> Харилцагчид дуртай төлбөрийн хэрэгслээрээ онлайнаар төлбөрөө хийх боломжтой.Stripe, Authorize.net, Ogone, PayPal, Adyen, Alipay зэрэг олон платформыг дэмждэг.
  • Харилцагчийн портал-> Харилцагчид нэхэмжлэлээ харах, татах, онлайнаар төлөх боломжтой.Мөн захиалгын төлөв харах, баримт баталгаажуулах, мессеж илгээх гэх мэт олон боломжтой.
  • Автомат сануулга-> Өр авлагыг хугацаанд нь цуглуулахын тулд имэйл, захидал, SMS, автомат даалгавраар сануулга илгээнэ.
  • QR кодоор төлбөр-> Нэхэмжлэл дээр QR код нэмэх боломжтой бөгөөд харилцагчид мобайл банкны апп-аар шууд төлнө.
1.2.7 Төлбөр хийх
  • Банк шилжүүлгийг автоматжуулах-> CGW үйлчилгээ нэвтэрснээр Odoo ERP аас гүйлгээ хийх, хуулга татах, гүйлгээ холбох зэрэг үйлдэл автоматжина. /хөгжүүлэлт хийгдэж байгаа.../
  • Багц төлбөр-> Олон төлбөрийг нэг дор боловсруулах, тулгалт, банк чекний орлого хялбар болгоно.
  • Чек хэвлэх-> Төлөх шаардлагатай нийлүүлэгчийн нэхэмжлэлүүдийн саналыг авч, хэдхэн товшилтоор багцаар нь чек хэвлэнэ.
1.2.8 Банк ба бэлэн мөнгө
  • Банкны гүйлгээг автоматжуулах-> Банкны хуулгаа синк хийж, гүйлгээнүүдийг Odoo руу автоматаар татаж авна.
  • Касс удирдах-> Эхний болон эцсийн үлдэгдэлтэйгээ кассын бүх гүйлгээг бүртгэнэ.
  • Банкны хуулга импортлох-> OFX, .QIF, .CSV, .CAMT.053, CODA зэрэг олон форматаар импортлох боломжтой.
  • Хялбар тулгалт-> Ухаалаг тулгалтын хэрэгсэл -> Odoo автоматаар 95% нэхэмжлэл, төлбөрийг тулгана.Үлдсэн 5%-г хурдтай, ухаалаг тулгалтын интерфэйсээр гараар тулгах боломжтой.
  • Өрийн удирдлага-> Бүрэн болон хэсэгчилсэн тулгалт хийх боломжтой.
1.2.9 Тайлангууд
  • Динамик, дэлгэрэнгүй харагдац-> Санхүүгийн бүртгэлд хийгдсэн өөрчлөлт бүр шууд харагдаж, аудит хийхэд хялбар болдог.
  • Дэвшилтэт татварын удирдлага-> Татвар багтсан/багтаагүй үнэ, хувь, шаталсан татвар, татвар дээрх татвар гэх мэт олон төрлийн тооцооллыг дэмждэг.
  • Татварын тайлан гаргах-> Бэлэн мөнгөний болон хуримтлалын аргаар татварын тайланг гаргах боломжтой.
  • Татварын аудитын тайлан-> Татварын тооцоо хэрхэн гарсанг нэг товшилтоор шалгах боломжтой.
  • Нэхэмжлэлийн хаалт хугацаа-> Тухайн огнооноос өмнөх нэхэмжлэлүүд нь санхүүгийн бичилтэд тооцогдохгүй.
  • Бэлэн мөнгөн суурьт татварын бүртгэл-> Орлого, зардлаа бэлэн мөнгөөр тусган тайлагнах боломжтой.
1.2.10 Өртгийн бүртгэл
  • Шинжилгээний дансны шатлал-> Төсөл, гэрээ, хэлтэс гэх мэтээр шинжилгээний дансыг автоматаар бүтэцлэнэ.
  • Шинжилгээний хуваарилалт-> Customer/Supplier нэхэмжлэл дээрээс шууд шинжилгээний хуваарилалт хийх JS-widget-тэй.
  • Олон төлөвлөгөө-> Олон төрлийн шинжилгээний төлөвлөгөө, дэд төлөвлөгөө удирдах боломжтой.
  • Төсвийн удирдлага-> Төсөв хөтлөх, гүйцэтгэлтэй харьцуулах боломжтой.
  • Бөөнөөр засварлах-> Шинжилгээний бичилтүүдийг нэхэмжлэл нээхгүйгээр бөөнөөр өөрчлөх боломжтой.
1.2.11 Үндсэн хөрөнгө, орлого & зардлын бүртгэл
  • Хөрөнгийн удирдлага-> Хөрөнгийн элэгдэл, хөрөнгийн гүйлгээ, элэгдлийн бичилтийг автоматаар үүсгэнэ.
  • Урьдчилж орсон орлого, зардлын бүртгэл-> Улирлын/жилийн гэрээнүүдийг удирдаж, орлого/зардлын шилжилт (deferred entries)-ийг автоматжуулна.
  • Орлого, зардал, ажил гүйлгээг бөөнөөр засах-> Тухайн хугацаанд хамаарах дүнг автомат байдлаар шилжүүлж, олон журналын бичилтийг нэг дор засварлах боломжтой.
1.2.12 Холболт
  • Web API үйлчилгээ -> Python, PHP, Java, C#, Ruby болон бусад бүх хэлнээс Odoo API ашиглан гуравдагч систем холбох боломжтой
  • Уян хатан импорт/экспорт-> Олон тооны өгөгдлийг Excel-ээр нэг удаад импортлох, экспортлох боломжтой.
1.2.13 Интеграц
  • Одоо Борлуулалт (Sales)-> Захиалга, даалгавар, хүргэлтийн баримтаас автоматаар нэхэмжлэл үүсгэнэ.
  • Одоо Агуулах (Inventory)-> Тасралтгүй эсвэл хугацаат нөөцийн бүртгэл, стандарт/дунджаар тооцсон өртөгтэй автомат журнал үүсгэнэ.
  • Одоо Худалдан авалт (Purchases)-> Худалдан авалтын захиалга, хүлээлгэж буй хүргэлтээс нийлүүлэгчийн нэхэмжлэл автоматаар үүсгэнэ.
  • Одоо eCommerce-> Онлайн борлуулалтын гүйлгээнүүдийг (борлуулалт, төлбөр, буцаалт, хүргэлт) санхүүгийн бүртгэлд автоматаар тусгана.
1.2.14 Манай хийсэн нэмэлт хөгжүүлэлтүүд
  • Үндсэн хөрөнгийн шилжүүлэг, тооллого, нэмэлт тайлангууд
  • Мөнгөн хөрөнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан 
  • Харилцагчийн товчоо тайлан 
  • Харьцсан дансны тайлан 
  • CGW 
  • Монгол банкны ханш автоматаар татах
  • Тооцоо нийлсэн акт, нэхэмжлэх, бэлэн мөнгөний орлого зарлагын баримтууд 

2. Агуулах (Inventory)


2.1 Агуулахын удирдлага
  • Агуулахын байршил-> Тавиур, мөр, хөргөлтийн өрөө, паллетийн тавцан зэрэг тодорхой хадгалах байршлуудыг үүсгэж, удирдах.
  • Хадгалалтын стратеги-> Бодит цагийн хүчин чадал (storage categories), бүтээгдэхүүний хадгалалтын шаардлага, захиалга бэлтгэх боломжид тулгуурлан бүтээгдэхүүнийг автоматаар хамгийн тохиромжтой байршилд хуваарилах.
  • Үйл ажиллагаа-> Хүлээн авах, ялгах, савлах болон бусад агуулахын ажиллагаанд зориулсан тусгай бүсүүд үүсгэх.
  • Ухаалаг гаргалт (Intelligent abduction)-> Бүтээгдэхүүн гаргах стратеги сонгох (FIFO, FEFO, хамгийн ойр байгаа бүс, LIFO) бөгөөд шилжүүлгийн арга (single, batch, group, wave)-д тулгуурлан бэлтгэгчийн маршрутыг оновчтой болгох.
2.2 Үйл ажиллагаа
  • Үүрэгт суурилсан хийх ажлууд -> Захиалга биелүүлэлт, худалдан авалт, чанар, бэлтгэх ажиллагаа, савлагаа, хүлээн авалт зэргийг хариуцдаг багуудад зориулсан тусгай самбарууд. Богино хугацаатай ажлуудыг автоматаар нэн тэргүүнд эрэмбэлж, захиалгыг хугацаанд нь дуусгахад тусална.
  • Хүлээн авалт-> Нийлүүлэгчийн ирэх огноонд суурилан хүлээн авалтыг удирдах бөгөөд ирсэн тоо хэмжээг нэгж хувиргалтаар (жишээ нь: тонн-оор авдаг, кг-аар зардаг) автоматаар хөрвүүлдэг.


  • Буцаалт-> Буцаагдсан барааг шалгах, засварлах, дахин нөөц бүрдүүлэх эсвэл устгах маршрутыг урьдчилан тохируулах. Accounting апптай холбосноор буцаагдсан барааны шинэчлэгдсэн нөөцийн үнэ шууд бүртгэлд тусгагдана.
  • Шилжүүлэг-> Тээвэрлэгч, сериал дугаар, тодорхой тоо хэмжээ, нийт жин дээр үндэслэн ухаалаг автомажсан багц үүсгэж, бэлтгэгчийн ажлыг хялбаршуулах. Нөөц хүрэлцэхгүй бол backorder /дутагдлын нөхөн баримт/ автоматаар үүснэ.
  • Сав баглаа (Pack)-> Багцад шошго (barcode) оноож, доторх барааг хянах. Багцын байршлыг шинэчилснээр багц дахь бүтээгдэхүүний байршил автоматаар өөрчлөгдөнө.
  • Хаягдал-> Бүтээгдэхүүнийг хэдхэн товчоор хаягдалд оруулж, устгалын шалтгаан, үнэ өртөг, хэмжээний тайлан авах.
  • Нөөцийн тохируулга-> Чухал байршил, бүтээгдэхүүн болон багцуудад тогтмол нөөц тооллогыг автоматжуулж, нөөцийг үргэлж шинэ байдалд хадгалах.
2.3 Дэвшилтэт маршрутууд
  • Dropshipping-> Зарим бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс шууд захиалагчид хүргэхийг зохицуулах.
  • Cross-docking-> Ирсэн барааг агуулахад хадгалахгүйгээр шууд гарах хаалганд шилжүүлэх.
  • Pull/push урсгалын дүрэм-> Агуулах хооронд болон байршлуудын хооронд автоматаар шилжүүлэг үүсгэх өөрийн гэсэн маршрут зохиох.


  • Хүргэлтийн аргаар-> Дэлгүүрээс авах, шуудангаас авах, гуравдагч этгээдээр хүргүүлэх зэрэг хүргэлтийн аргуудад тохирсон хангалтын маршрут тохируулах.
  • Гадны гүйцэтгэгч (Subcontracting)-> Захиалга батлагдмагц түүхий эдийн хүргэлтийн баримт автоматаар үүсгэх, гүйцэтгэгчдэд нэхэмжлэх илгээх, шаардлагатай бол чанарын шалгалт хийсний дараа бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүргэх.
  • Олон агуулах-> Бүх агуулахын нөөц, хадгалалт, нөхөн дүүргэлтийг удирдах. Агуулах хоорондын шилжүүлгийг хялбар удирдах.
2.4 Бүтээмж
  • Barcode-> Бүх төрлийн агуулахын ажиллагааг код уншигчаар автоматжуулах: хүлээн авах, шилжүүлэх, нөөц тохируулах. GS1, EAN13, EAN14 стандартууд дэмжинэ.
  • Харилцагчийн портал-> Захиалгын төлөв, төлбөр, хүргэлтээ шалгах веб хуудас. Буцаалт үүсгэх, буцаалтын заавар болон баркод хэвлэх боломжтой.
  • Нөхөн дүүргэлтийн дохио (Restock alerts)-> Хангалт дуусаж буйг худалдан авалтын менежерт мэдэгдэж, нөхөн дүүргэлтийг төлөвлөхөд тусална.
  • Smart Planner-> Odoo-ийн автомат төлөвлөгч нь нөөц болон захиалгын урьдчилсан мэдээлэл дээр тулгуурлан ажиллагааг автоматаар үүсгэнэ.
  • Байршлаар хайлт-> Нэг самбараас бараа, байршил, тоо хэмжээг хайж олох.
  • Barcode-аар хайлт-> Баримтыг баркод уншуулаад л агуулах дотор олох.
2.5 Нөхөн дүүргэлт
  • Урьдчилсан тооцоо (Forecast)-> Орох/гарах барааны урсгалыг бодит цагт хянаж, нөөц дуусах огноог тооцоолох.


  • Purchase orders-> Нөөц тодорхой хэмжээнээс доош орсон үед үнэ авах хүсэлт (RFQ) автоматаар үүсгэнэ.
  • Нөхөн дүүргэх дүрэм-> Мин/макс нөөц дээр үндэслэн худалдан авалт, агуулах хоорондын шилжүүлэг, үйлдвэрлэлийн захиалгыг автоматжуулах.
  • Хугацааны удирдлага-> Нийлүүлэлтийн бүх хугацааны мэдээллийг захиалгад бүрэн тусган удирдах.
  • Make to order-> Захиалга батлагдмагц худалдан авалт/үйлдвэрлэл автоматаар эхлүүлэх.
2.6 Мөшгих чадвар (Traceability)
  • Үнийн саналаас хүргэлт хүртэл-> Захиалга батлагдмагц худалдан авалт, шилжүүлэг, хүргэлтийн бүх үе шатыг нарийвчлан хянах.
  • Сериал дугаар / багц-> Нийлүүлэгчээс хэрэглэгч хүртэл барааг бүрэн хянах тайлан.
  • Бараа материалын байнгын үнэлгээ-> Худалдан авалт, хаягдал, бусад нөөцийн хөдөлгөөн бүрт санхүүгийн бичилт автоматаар хийгдэнэ.
  • Audit trail-> Шилжүүлэг, тооллого, засвар, баталгаажуулалт гэх мэт бүх хэрэглэгчийн үйлдлийг бүртгэх.
2.6 Бүтээгдэхүүн
  • Төрөл-> Барааг 3 төрөлд ангилах: хадгалах боломжтой, хадгалахгүй/зарлагадах, үйлчилгээ.
  • Дуусах хугацаа-> Дуусах хугацаанд нь тулгуурлан автоматаар сануулга илгээх.
  • Хувилбарууд-> Хэрэглэгчийн сонголтоор бүтээгдэхүүний хувилбар үүсгэх. Хувилбар бүрийн нөөцийг бодит цагт харах.
  • Custom fields-> Байршлын шилжүүлэг, бүтээгдэхүүн, сери дугаарт нэмэлт талбар үүсгэх.
  • Нийлүүлэгчийн үнэтэй жагсаалт-> Бүтээгдэхүүний үнэ, тайлбар, хүргэлтийн хугацааг ачаалах.
  • Хүргэлтийн шошго-> FedEx, DHL, UPS, USPS, Bpost, Sendcloud, Easypost, Shiprocket зэрэг тээвэрлэгчдэд зориулсан шошго автоматаар үүсгэх.
2.7 Бараа материалын үнэлгээ
  • Өртөг тооцох арга-> FIFO, дундаж өртөг (AVCO), стандарт өртөг.
  • Үнэлгээний арга-> Континенталь болон англи-саксоны бүртгэл.
  • Байнгын үнэлгээ-> Барааны бүх хөдөлгөөнд санхүүгийн бичилт автоматаар үүсэх.
  • Логистикийн зардал-> Татвар, тээвэр, түлш, нэмэлт зардлын суурь дээр бодит цагийн өртгийн тайлан гаргах.
2.8 Тайлан
  • Double-entry inventory-> Агуулахын бүх хөдөлгөөнийг нийлүүлэгчээс хэрэглэгч хүртэл нарийвчлан харуулах тайлан.
  • Бичлэг засварлах-> Хүлээн авалт/шилжүүлэг/үйлдвэрлэлийн баримтыг түгжих/нээх, алдаатай бүртгэлийг засах.
  • Бараа материалын насжилтын тайлан-> Бараа агуулахад хэр удаан хадгалагдаж буйг хянах.
2.9 Интеграци
  • Буцаалт-> Sales апптай холбогдож буцаалтын заавар, баркод үүсгэх. Буцаалтын төлөвийг хэрэглэгчийн порталаас харах.
  • Хүргэлтийн өртөг тооцох-> Тээвэрлэгчтэй холбогдож жин, хаяг дээр үндэслэн өртөг тооцоолох.
  • Framework agreement-> Улирал бүр давтагдах худалдан авалт, тогтмол нийлүүлэгч, тоо хэмжээ, ирэх огнооны тохиргоо хийх.
  • Чанарын хяналт-> Хүлээн авалт, буцаалт, аутсорсинг зэрэг урсгалд чанарын шалгалт тохируулах.


  • Хөгжүүлэлт-> 3PL үйлчилгээ, жинлүүр, баркод уншигч, RFID зэрэг төхөөрөмжүүдтэй API-аар холбох.
  • Түрээс (Rental)-> Түрээсийн барааг хүлээн авах, савлах, хүргэх, буцаах процессыг Inventory дотроос шууд удирдах.
2.10 Манай хйисэн нэмэлт хөгжүүлэлтүүд
  • Бараа материалын товчоо тайлан 
  • Бараа материалын дэлгэрэнгүй тайлан 
  • Бараа материалын өртгийн түүх 
  • Дотоод хөдөлгөөн хүлээн авах, үүсгэх 2 талаас баталгаажуулах 
  • Тоологын тайлан 
  • Татан авалтын тайлан
  • Бараа материалын анхан шатны баримтууд

Агуулахын модуль процесс зураг:

3. Худалдан авалт (Purchase)


3.1 Цэвэрхэн ба хурдан
  • Орчин үеийн хэрэглэгчийн интерфейс-> Орчин үеийн нөөцийн удирдлагад зориулсан хариу үйлдэл сайтай интерфейс. Баркод уншигчтай эсвэл түүнгүйгээр илүү их ажлыг бага хүчин чармайлттай хийж гүйцэтгэнэ.
  • Нийлүүлэгчийн нэхэмжлэлийг шалгах->Худалдан авалтын захиалга, нийлүүлэгчийн нэхэмжлэл, хүлээн авалтын мэдээллийг харьцуулж, зөв нэхэмжлэл төлж буй эсэхийг баталгаажуулах (3 талт тулгалт).
  • Тендерийн урилга->RFP (санал хүсэлт)-ийг үүсгэж илгээх, нийлүүлэгчийн хариуг хүлээн авч харьцуулах. Хамгийн сайн саналыг сонгож худалдан авалтын захиалга илгээх. Дараа нь тайлан ашиглан нийлүүлэгчдийн чанарыг дүгнэх.
  • Framework contracts-> Тодорхой хугацаанд, тохиролцсон үнээр нэг нийлүүлэгчээс давтагдсан байдлаар бараа худалдан авах.
3.2 Үнийн санал 
  • Үнийн саналын хүсэлт үүсгэх->Бүтээгдэхүүн бүрт нийлүүлэгч бүр рүү автоматаар үнийн саналын хүсэлт илгээхээр тохируулах.
  • Шууд илгээх->Нэг товчоор үнийн хүсэлтийг имэйлээр илгээх эсвэл хэвлэж шуудангаар илгээх.
  • Олон бүтээгдэхүүнд зэрэг илгээх-> Нэг хүсэлтэд олон төрлийн бүтээгдэхүүний үнийн мэдээлэл авах.
  • Захиалгад зориулсан мессеж тохируулах-> Хүсэлт бүр дээр нийлүүлэгчдэд зориулсан өөрийн мессеж нэмж болно.
  • Процессийг автоматжуулах-> Нөөцийн түвшин дээр суурилан нийлүүлэгч рүү үнийн санал хүсэлт автоматаар илгээгдэх дүрэм бий болгох.
  • Хувилбарын матриц-> Бүтээгдэхүүний бүх боломжит атрибутын хослол (өнгө, хэмжээ гэх мэт)-ийг матрицаар харуулж, баримт дээр нэмэх.
3.3 Захиалгыг удирдах
  • Үнийн санал, захиалгын төлөв хянах->Үнийн саналын явц, захиалгын тоо, хүргэлтийн төлөвлөсөн огноог хянах. Ноорог нэхэмжлэл үүсгэх үед худалдан авалтын баримтууд автоматаар бөглөгдөнө.
  • Ирж буй барааг хянах-> Агуулахад хүлээн авсан барааны тоо хэмжээ, байршлыг хянах.
  • Захиалга автоматжуулах-> Нөөцийн түвшин, байршил бүрийн минимум хэмжээ, борлуулалт зэрэгт үндэслэн бараа автоматаар захиалах дүрэм тохируулах.
3.4 Нэхэмжлэл удирдах
  • Ноорог баримт үүсгэх-> Дараа нь засах, устгах боломжтой ноорог нэхэмжлэл үүсгэх.
  • Ирээдүйд хийх захиалгыг хянах-> Ирээдүйд зориулж урьдчилан үүсгэсэн худалдан авалтыг хянах.
  • Дотоод шилжүүлэг хийх-> Хоёр агуулахын байршлын хооронд дотоод барааны хөдөлгөөнийг зохион байгуулах.


3.5 Бүтээгдэхүүн удирдах
  • Бүтээгдэхүүн үүсгэх-> Борлуулалтын үнэ, баркод, код тодорхойлж, төстэй бүтээгдэхүүнүүдийг ялгах.
  • Нийлүүлэгчийн код нэмэх-> Нийлүүлэгч бүрийн ашигладаг бүтээгдэхүүний кодыг хадгалж, хайлт болон захиалгыг хялбар болгох.
  • Хувилбар нэмэх-> Өнгө, багтаамж зэрэг хувилбарууд нэмснээр илүү цэвэрхэн, нарийвчилсан жагсаалттай болно.
  • Нөхөн дүүргэлтийн дүрэм-> Бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн жагсаалтыг үүсгэж, тэргүүлэх дараалал, хүргэлтийн хугацаа, минимум тоог тохируулна.
  • Хайлтын шүүлтүүрүүд-> Нийлүүлэгчийн кодоор барааг шууд хайх.
  • Хэмжих нэгж-> Өөр нэгжээр (ш, хайрцаг, кг, тонн) худалдан авч болно — Odoo нэгж хувиргалтыг автоматаар хийнэ.


  • Нөөцийн түвшин-> Агуулах дахь бэлэн тоо хэмжээ, захиалсан бараа, нөөцийн боломжийг харах.
  • Байршил тодорхойлох-> Барааны яг хадгалалтын байршил (тавцан, мөр, агуулах)-ыг заах.
  • Борлуулалтын нөхцөл-> Баталгаат хугацаа, үйлдвэрлэлийн хугацаа, хэрэглэгчийн хүргэлтийн хугацааг тодорхойлох.
  • POS болон Веб тохиргоо-> Бүтээгдэхүүний POS болон вебийн тохиргоог нэмэх.
  • Санхүүгийн дүрмүүд-> Дансны ангилал, хэрэглэгч/нийлүүлэгчийн данс, татвар тодорхойлох.
3.6 Анализ хийх & таамаг гаргах
  • Дашбоард-> Бэлэн байгаа тайлангийн самбаруудыг ашиглах эсвэл өөрийн гэсэн самбар үүсгэх. Шүүлтүүрүүдийг багтай хуваалцах.
  • Нөөцийн таамаглал-> Батлагдсан захиалгууд, худалдан авалт, үйлдвэрлэлийн захиалга дээр үндэслэн барааны ирээдүйн боломжит нөөцийн таамгийг харах.
3.7 Олон компанийн дүрэм
  • Компани хоорондын автомажсан тулгалт-> Групп компанийн бүх гүйлгээ автоматаар тулгагдаж, ажиллах цагийг ихээр хэмнэнэ. Жишээ: нэг компанийн борлуулалтын захиалгыг нөгөө компанийн худалдан авалт болгон автоматаар үүсгэнэ.
  • Нэг Odoo орчинд олон компани удирдах-> Хэд хэдэн бизнесийг нэг системд удирдах боломж.

3.8 Интеграци

  • Accounting-> Нөөцийн бүх хөдөлгөөн таны санхүүд бодит цагт эсвэл үе шаттайгаар нөлөөлнө.
  • Sales-> Захиалга дээр үндэслэн бүх агуулахын ажиллагааг автоматаар төлөвлөнө.
  • Inventory-> Олон бизнесийг нэг орчинд удирдах боломж
3.9 Манай хийсэн хөгжүүлэлтүүд:
  • Өмнөх татан авалтуудтай нэгж өртөг харьцуулах 
  • Дундаж ханшаар татан авалт үүсгэх 
  • Нэмэгдэл зардалуудыг татан авалт дээр хамтад нь үүсгэх 
  • Буцаалт анх авсан өртгөөр буцах 
  • Төлбөрийн хуваарь оруулах 
  • Гадаад ХА дээр бодогдох ханшийг харуулах

Худалдан авалт модуль процесс зураг: